Кальчик Голын Тулалдаан
1219 онд итгэлийг эвдэн Их Монгол улсын энгийн номхон худалдаачдыг хөнөөсний хариуд Чингис Хаан Сартуулын Эзэнт Улсад довтлов. 3 жилийн дотор Чингис Хаан ба түүний жанжид Сартуулын цэргийг удаа дараалан цохиж энэ хүчирхэг улсыг мөхөөжээ. Сартуулын хаан Мухаммед Султан Монгол цэргээс амь зулбан зугтсаар Каспийн Тэнгисийн нэгэн жижиг арал дээр өвчнөөр амьсгал хураажээ. Мухаммед Султаны хойноос хөөж байсан Монгол жанжин Зэв, Ала Ад-Дин Мухаммедийн үхсэнийг сонсоод нутаг буцалгүй Чингис Хаанд элч илгээн цааш давшиж Кавказын чанадад нэгээс хоёр жилийн хугацаагаар хайгуул хийх зөвшөөрөл хүсчээ.
"Кальчик Голын Тулалдаан" цааш унших »
Бараан Хээрийн Тулалдаан
1221 онд өнөөгийн Афганистаны Газни Хотын орчим Сартуулын сүүлчийн султан Жалал Ад-дин, Монголын жанжин Шиги Хутаг нарын хооронд болсон тулалдаан. Энэ тулаан бол Монголын Эзэнт Гүрний зүгээс Дундад Азийг байлдан дагуулах явцдаа амссан томоохон хэмжээний цорын ганц ялагдал юм.
"Бараан Хээрийн Тулалдаан" цааш унших »
Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх-2
1241 оны 4- сарын сүүлээр монголчууд Польш, Мориавиас Грозенков, Яблонийн уулын хөтлөөр дамжин тухайн үед мажарын хэсэг байсан Словакид цөмрөн орж, газар нутгийг нь бусниулав. Уулархаг бүс нутагт байрласан Банска Штявници, Крупина, Пуканец хотуудын дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тал газрын цэргүүдийн гарт орсон байна. Тэрхүү анги 1241 оны 12-р сар болтол Словакийг түйвээгээд, Бат хааны цэрэгтэй нэгджээ. Монголчууд Словакийн зарим нутагт өөрсдийн томилсон бавил хэмээх түшмэдийн тусламжтайгаар жил тойрон ноёрхсон бөгөөд Земплин, Абов, Турна, Гемер зэрэг муж харийн талхийнгол ачааг үүрсэн аж.
"Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх-2" цааш унших »
Түүхээ Бодитоор Үнэлж Сурцгаая
Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг үхэр буугаар буудна гэж мэргэн үг байдаг. Дэлхийн улс үндэстэн бүрд имиж болсон тэдний амьдралыг чиглүүлж байдаг үнэт зүйлс байдаг. Хятад хүн Күнзийн сургаалаа дагаж, Арабууд лалын шашнаар хүмүүжиж, Энэтхэг хүн Хинду мөргөлийн замналаар явж байж өөрсдийн гэсэн зөв хүмүүжилд хүрдэг. Япончуудыг самуурайн чанга хатуу ёс жаяггүйгээр, Европчуудыг Христийн шашингүйгээр төсөөлөх аргагүй. Үндэстэн бүхэн өөрийн өв соёлоо дээдлэн, түүхэндээ мандан бадарч явсан он жилүүдийг марталгүй санан дурсч, өвөг дээдсийнхээ түүхийг үр ачдаа мартуулалгүй зааж сургадаг нь ирээдүй хойчоо эх орон, элэг нэгтнээ гэсэн сэтгэлээр хүмүүжүүлж улс орныхоо цаашдын хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын төлөө шаардлагатай тэмцэх цэрэг эрсийг бэлдэх нэгэн зорилгыг агуулж байдаг.
"Түүхээ Бодитоор Үнэлж Сурцгаая" цааш унших »
Хуан Эр Цуйгийн Тулалдаан
Хуан Эр Цуйгийн Тулалдаан нь Монголчууд Зүрчидийн Алтан Улсыг байлдан дагуулах үед болсон тулалдаан юм. Энэ тулалдаан Монголын байлдан дагууллын эхлэл болсон хамгийн анхны шийдвэрлэх тулалдаан билээ.
"Хуан Эр Цуйгийн Тулалдаан" цааш унших »
Өвөг Дээдсийн Маань Ялгуулсан Түүхээс
Манай Монголчууд туйлшрамтгай гэж ярьдаг. Сүүлийн үед хараад байхад Монголын түүх гэдэг зүйлийг зөвхөн XIII зууны үеийн түүхээр төсөөлдөг болсон мэт. Гэтэл бид чинь 100 жилийн биш 2000 жилийн түүхтэй ард түмэн шүү дээ. Бидэнд мандаж бадарч явсан үе ч бий дарагдаж доройтож явсан хүнд үе ч байдаг. Ялангуяа 4 Ойрадын Манжийн эсрэг тэмцэл, 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх дайны түүхийг манай түүхчид сайтар судалвал хойч үеийн бидэнд сургамж болох зүйл их байгаа гэж боддог.
"Өвөг Дээдсийн Маань Ялгуулсан Түүхээс" цааш унших »
А.БААТАРХУЯГ. 10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…
“Улс төрийн сонин”-ны 2009 оны № 5-д А.Баатархуягийн нэн сонирхолтой өгүүлэл гарсныг би өөрөөс нь гуйж байж сайтдаа нийтэлж байна. Энэ өгүүлэл түүхэн сэтгэлгээний маш өвөрмөц эрэгцүүлэл болсон нь эргэлзээгүй юм.  “УТС” бизнесийн тодорхой шалтгааны улмаас интернетэд гардаггүй юм. Та бүхэн коммент бичмээр санагдвал politicalnewspaper@yahoo.com хаягаар харилцаарай. Учир нь би зохиогчийн өмнөөс хариулах нь зохимжгүй.. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

"А.БААТАРХУЯГ. 10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…" цааш унших »
Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх
Юуны өмнө уншигч та бүхнээс хүлцэл өчихийн учир нь, Бат хааны Европыг байлдан дагуулсан түүхийг бичихээр материал цуглуулж байсан боловч бэлэн дэлгэрэнгүй нийтлэл олдсонд хуулан өөрийн блогт тавихаар шийдлээ. Хэдийгээр миний үйлдэл зохиогчийн эрхийг зөрчиж байгаа хэрэг боловч эх түүхээ таниулах үйлст өчүүхэн ч болов хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэдгийг ойлгож хүлээн авна уу.
"Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх" цааш унших »
Тумугийн Тулалдаан
Тумугийн Тулалдаан нь 1449 оны 9-р сарын 8-ны өдөр Эсэн Тайш тэргүүтэй Ойрад Монголчууд, Мин улсын Жэнтун хааны цэргийн хооронд болжээ.   1449 оны 7 сард Эсэн Тайш 3 замаар Мин улсад довтлов. Түүний биечлэн удирдсан гол замын цэрэг Датун хотын чиглэлээр давшжээ. Мин улсын их сайд Ван Жен тайганы ятгалгад орж 22 настай залуу Жэнтун хаан хам хум 500 мянган цэрэгтэй их армийг цуглуулан өөрийн биеэр Монголчуудын эсрэг хөдөлсөн байна. Жэнтун хааныг Ван Жен тэргүүтэй 20 туршлагатай жанжин, бусад олон тооны сайдууд дагалджээ.
"Тумугийн Тулалдаан" цааш унших »
Монгол, Сартуулын Цэргийн Анхны Тулаан
1216 онд Чингис Хаан Алтан улстай хийж байсан дайнд бүх хүчээ хандуулахад саад болоод байгаа баруун хилийн асуудлыг бүрмөсөн зохицуулахаар шийдэж урд нь дарагдан зугтсан Найманы Хүчлэг хунтайжийн эсрэг Зэв ноёныг, Мэргидийн Худу, Чулуун нарын эсрэг Сүбээдэй баатрыг тус бүр 2 түмэн цэргийн хамт илгээжээ. Монголын Эзэнт Гүрний түүхэнд томоохон ул мөр үлдээсэн энэхүү 2 аян дайнаас Зэвийн аян дайны талаар олон эх сурвалжид тодорхой бичигдсэн байдаг бол Сүбээдэй баатрын удирдсан аян дайны талаар судалгаа, материал хомс байдаг. Түүх сонирхогч миний бие энэ талаар гадаадын зарим ном товхимол дээрээс уншиж мэдэж авсан нэгэн сонирхолтой түүхийг уншигч та бүхэндээ хүргэе гэж бодож байна.
"Монгол, Сартуулын Цэргийн Анхны Тулаан" цааш унших »
(Нийт: 10)